Шинэ долоо хоногийн эхний өдөр цастай хуртай эхэлж байна. Тэгвэл тэнгэр хангайгаас оруулж буй энэхүү нойтон цасыг Юмжирдулам хатан хэмээн өөрийгөө өргөмжилдөг удган бүсгүй орууллаа хэмээн өөрийн цахим хуудаснаа онцолжээ.
Тэрбээр “Хатаж гундсан эх ороны минь хөрс шороо, ургамал мод нь сайхан ногоорох болтугай хэмээн Хатан удган нь борооноос илүү шар тос хэмээн сайхан нойтон цас орууллаа” гэжээ.

