Бие хаа, царай зүс, мэдлэг боловсрол гээд Монгол моделиудаас хамгийн төгс төрхтэйд тооцогддог загвар өмсөгчдийн нэг Саруулын Төгс. Өдгөө загварын салбарт хамгийн үнэ цэнэтэй моделиудын нэг гэгддэг түүний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Түүний хувьд 1991 оны энэ өдөр эхээс мэндэлж байжээ. Багаасаа ээж, эмээгийнхээ хайранд бөмбөрч өссөн тэрбээр Герман улсад бага насаа өнгөрүүлсэн.
14 настайгаасаа загварын салбарт хүч түрэн орж ирсэн тэрбээр 2012 онд загвар өмсөгч Эрдэнэцогттой романс үүсгэж, охинтой болж байв. Гэвч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Өдгөө охинтойгоо, найз залуу Цэнгүүнтэйгээ амьдардаг.
С.Төгсийн хувьд даруухан хэрнээ хүчирхэг төрхийг өөртөө бүрдүүлсэн модель билээ.

