Францын абсурд театрын ноён оргил болсон Самюэл Бэккэтийн “Годог хүлээх зуур” жүжгийг уншигчид андахгүй. 2015 оны “Гэгээн муза-12” олон улсын наадмаас Моно жүжгийн төрөлд “Хүний дуу хоолой” жүжгээр шилдэг эмэгтэй жүжигчин, 2018 оны “Гэгээн муза-15” наадмаас Драмын жүжгийн төрөлд “Годог хүлээхүй” жүжгийн Владимирын дүрээр шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн Д.Оюунзул сүүлийн үед сошиалд ихээхэн идэвхитэй байх болжээ.
Д.Оюунзулын хувьд багаасаа жүжиглэж, дуулж бүжиглэн олонд танигдсан. Өдгөө хоёр хүүгийн ээж болсон тэрбээр өнгөрсөн жил “Anuhai’s show” нэвтрүүлэгт амжилттай оролцон багагүй жин хаяж байсан юм.

