Рок попын урлагт охидын тодотголтой цөөн хамтлаг байдгын нэг нь Киви. Энд тэндэхийн хэвлэлд “охид” хэмээн цоллуулдаг тэд эхнээсээ 40 насны босго хол давсан ч, залуухан, эрч хүчтэй, царайлаг, гоолиг харагдах нь бий.
Худалч хүнд бараг л 25 настнуудаас ялгарахгүй гэж хэлэхэд болно. Өдгөө хамтлагийн гишүүн Б.Халиун 3 хүүтэй бол Намуунаа, Ука нар тус бүр хоёр хүүхэдтэй “архаг” ээж нар болсон.
Исгэлэн жимсийг санагдуулам дүр төрхөөрөө урлагт онцгойрч гарч ирж байсан тэднийг тус тусын соло уран бүтээлээ хийх үед “тарсан” гэх шуум дэгдэж байсан ч, ар амьдралаа цэгцлээд дахин нэгдсэнд олон хүний баяр баяр бахархал төрсөн.
Ямартаа ч, 40 нас гэдэг залуу нас шүү гэдгийг олонд гайхуулж яваа “Киви”-гийн охид ойрын хэдэн жилдээ тарахгүй бололтой. Тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ энд тэндэхийн эвэнтэд оролцож явна лээ шүү.

