Энгийн хүний нүдээр харж боломгүй үйлийн үр, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн мэдээллийг харж чаддаг хүмүүсийн нэг болох үзмэрч, засалч Л.Нямаа.Тэрээр “Хайр бол бүх хаалгыг нээж өгдөг түлхүүр юм.
Гэхдээ зүрх сэтгэлийн үүд өөрөөсөө нээгддэг гэдгийг ойлгох нь чухал. Бид хайрласан зүйлээрээ бус харин дуртай зүйлээрээ өөрчлөгддөг. Бид чадах чинээгээрээ хайрыг мэдэрдэг. Жинхэнэ хайр зовлон авчирдаггүй. Зовлон байгаа бол хаа нэгтээ нөхцөл, хүлээлт нуугдаж байдаг. Хэн нэгний хайр хэн нэгний сэтгэлийг нээж чадахгүй гэдгийг санаарай. Бурханд хүртэл бид зүрх сэтгэлээ нээж өгдөг болохоос тэр бидэнд биш.
Энэхүү мэдлэгийг түлхүүр болгон төсөөлж, зүрх сэтгэлдээ амьсгалж, хаалгаа нээгээрэй. Энэ нь хэнийх нь хувьд ээдрээтэй юм бэ гэж бодоод үз дээ.
Хэрэв бүтэхгүй бол чамайг тэвэрч, халуун дулаан сэтгэлээрээ чамайг бүрхэж, талбарт чинь уусч, түлхүүр нь чиний зүрх сэтгэлд үлдэнэ гэж төсөөлөөд үз дээ. Илүү гүнзгий амьсгаа аваад хаалгаа нээ!хайр ирэх болноо.аж жаргал хүсэе.
Боломж хаа сайгүй байгаа” гэлээ.

