Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Д.Сумъяабазарын нөмөр нөөлгөнд явдаг СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай Төрийн хэмнэлтийн хуулийг удаа дараа зөрчжээ
Папарацци

Д.Сумъяабазарын нөмөр нөөлгөнд явдаг СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай Төрийн хэмнэлтийн хуулийг удаа дараа зөрчжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/18/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргууд дундаас хотын дарга Д.Сумъяабазарын нөмөр нөөлгөнд явж өнөөг хүрсэн хүн бол СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай. Муугаар хэлбэл, Н.Алтаншагай нь Д.Сумъяабазарын “суганы үс” гэдгийг мэдэхгүй хүн цөөнгүй.


Өдгөө ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхэж буйгаа үйлдлээрээ харуулж яваа Н.Алтаншагай дүүрэгтээ болж буй бүхий л арга хэмжээнд өөрийгөө оролцуулж, “давс шиг уусч” харагддаг. Өөрөөр хэлбэл, олны анхааралд өртөж олонд танигдахын тулд дунд сургуулийн тэнхэмийн нээлт байсан ч өөрийгөө “хавчуулж” явах болсон нь түүний олонд танигдаж, дээшээ нам засаг доошоо дүүргийнхэндээ тоогдох хэсэг зальжин аргаа хэрэглэсээр гүйнэ.

Гэтэл өөрийнхөө амбиц, олонд танигдах хэсэг хувийн эрх ашиг нь түүнийг Төрийн хэмнэлтйн хуулийг удаа дараа зөрчиж, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж байсан нь Төрийн аудитын байгууллагын шалгалтаар ил болжээ.
Тодруулбал, СХД-ийн дарга Н.Алтаншагай “Хүүхдийн инээмсэглэл” арга хэмжээнд хөтлөгч дуучдад 18 сая, сургуулийн сурагчдийг зусланд явуулах байр хоолны зардалд 50 сая, Засгийн газрын 388-р тогтоолыг хэрэгжүүлж ажлаагүй 5 сая, татварын цахим төлбөрийн баримтын системд худалдан авалт бүртгээгүй 29,2 сая, бичиг цаас шатахууны зардлыг өмнөх оноос хэмнэж ажлаагүй 18 сая, өөрийн орлогч туслахуудынхаа хувийн автомашинд шатахуун зарцуулалт 1,8 сая, төсвийн мөнгөөр бэлэг дурсгалын зүйлс худалдан авсан 1,9 сая, НД-ын тайланд цалингийн зөрүүтэй тайлагнасан асуудал 11 сая төгрөгийг тус тус зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, төсвийн мөнгийг хувьдаа болон бусдад хамаа замбараагүй захиран зарцуулсан байна.

Түүнчлэн, тэрбээр Шилэн дансанд цалингийн зардлаас дээш 5 сая төгрөгийг орлогын 8 гүйлгээ, зарлагын 22 гүйлгээ, төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах 18 мэдээлэл бүхий 1,5 орчим тэрбум төгрөгийн мэдээллийг хоцроож мэдээлж байжээ. Шилэн дансны асуудлыг хуулиндаа тухайн байгууллагын дарга хариуцаж байдаг.
Эцэст нь хэлэхэд, олон түмний татвар, даатгалаас бүрдсэн ТӨСВИЙН МӨНГИЙГ удаа дараагийн үйлдлээр зөрүүтэй мэдээлж, хувьдаа болон төрийн автомашин унах эрхгүй туслах, орлогчууддаа шатахуун авч өгдөг Н.Алтаншагайг төрд ажиллуулах нь хэр зөв шийдвэр вэ, Д.Сумъяабазар дарга аа.

УИХ-ын гишүүн болох амбицтай, “мөрөөдөл”-тэй яваа тэрбээр Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлдэггүй, хэмнэлтийн горимыг удаа дараа зөрчсөн байхад УИХ-д нэр дэвших эрхийг нь МАН-ын удирдлагууд өгөх үү гэдэг асуудал гарч ирээд байгаа юм.

Ер нь “Бяруу болоогүй байж бухын баасаар бааж яваа” ийм хүн төрд гарвал, хэрхэн “зайдагнах” бол гэдгийг намынхан нь болон тойргийн ард иргэд нь эргэцүүлж нэг бодоорой.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.