“Сорхугтани”, “Сайн хаан Бат”, “Самар хатан”, “Сэтгэл залгигч хот” зохиолуудаар олонд танигдсан УГЗ зохиогч Бямбаагийн Сарантуяа аялагч, судлаач Золбаярыг өмөөрчээ.

Тэрбээр “Эр хүн туг ч барина тугал ч хариулна. Гэхдээ
Амай минь, хэнтэй суучихсан юм бэ дээ….
Би түүнийг жаахан хүүхэд байхаас нь мэднэ. Өнөөдрийн Монгол гэрт амьдардаг, Монгол дээл өмсдөг Амай бус рок попд дурладаг жаахан хүү байхаас нь мэднэ. Халуун залуу насандаа Монголд хүний очиж үзээгүй улс орон бүхэнд эх орныхоо далбааг мандуулах мөрөөдлөөр жигүүрлэн ямар ч ивээн тэтгэлэггүй, хэний ч дэмжлэггүй урт холын замд гарч дэлхийн 68 оронд монголынхоо далбааг мандуулж явсан хүү. Тэр туг барьж явсан эр хүн. Харин эхнэр нь түүнийг тугал хариулуулахаар шившиглэж байгааг хараад тэссэнгүй ээ. Ээжийг нь ч би сайн танина. Их сайхан хүмүүс. Ийм сайхан ээжээс ийм хүү төрөлгүй яах вэ, бахархам сайхан хүүтэй юм гэж боддог байлаа. Үргэлж бусдаас түрүүлж алхахыг хүсдэг, өөрөө мэдсэн зүйлээ бусдад хэлж өгөхийг хүсдэг тийм л дэврүүн сэтгэлтэй хүн. Хорь гаранхан насны мөрөөдлөө биелүүлж монгол хүний ганцаар туулж чадахгүй амжилтыг гаргаж, энэ л насандаа залуу хүн ингэж хүсэл мөрөөдөлдөө хүч болдогийг хойч үедээ үлгэрлэн харуулсан тийм л хүн. Бэрх аяллынхаа тухай цуврал номуудаа бичсэн. Тэр олон уншигчтай. Түүн шиг мөрөөдөлдөө хүрэх хүсэлтэй олон хүн түүнийг уншдаг. Талбайн номын баяр дээр уншигчид нь ирж над шиг ингэж зогсоод зургаа авахуулдаг. Нэг удаа асар хуваалцаж номын баярт хамт оролцсон маань санаанд орж байна. Бүтэн 3 хоног үргэлжилсэн номын баяр. Амай намайг ирэхэд аль хэдийнэ ирчихсэн зогсож байна. Муу ээжийгээ хажуудаа суулгачихсан. Амай зогсоод л байна. Хүмүүс ирж уулзана, зургаа авахуулна. Эелдэг сайхан инээгээд л мэндлээд л, гар бариад л, зургаа авахуулаад л. Сүүлдээ би санаа зовоод “Амай чи суухгүй юм уу, миний мэдэхийн хэдэн өдөр ингэж зогслоо. Хөл гар чинь өвдөхгүй байна уу, ядаж хоол унд идэхгүй юм уу” гэж асуухад тэр надад “Сараа эгч ээ. Энэ хүмүүс намайг гэж зорьж ирж байхад би тэдний өмнө лаглайтал сууж байж болохгүй шүү дээ. Тэгээд ч би энэ битгий хэл бэрхийг туулаад ирсэн хүн шүү дээ” гэж хэлээд инээж байсан нь санаанд орж байна. Хань ижилтэй бололгүй удаан явсан даа. Ээж нь санаа зовоод л. “Нас нь явж байна, ханьтай болоосой” гэж бид хоёр ярьдаг байлаа. Тэгтэл хэзээний ч билээ номын баяраар нэг охинтой хамт ирж уулзаад танилцуулж байсан. Хүнтэй ч олигтой мэнд мэдэхгүй буруу хараад л зогсоод байсан тэр охин Амайд маань хань болбол боллоо доо л гэж бодсон. Хүний хань гэдэг нэгнээ унаж явахад тосож, нь дэвэрч явахад нь байранд нь тавьж байх учиртай болохоос өгсөж явахад нь дагаж, унаж явахад нь хаяж болохгүй л дээ. За тэгээд манайхан ямар хүний амьдралд оролцож сураагүй биш. Янз бүрээр л хэлж байгаа харагдана. Олгой хагаравч тогоондоо л гэдэг дээ. Элдэв асуудалд орж ядаж байхад нь ингэж нийтийн өмнө нөхрөө нохойд хаяж өгч болохгүй л дээ.
Өнөөдөр манайханд нэг нийтлэг буруу ойлголт байна. Ерөөсөө эмэгтэйчүүд даам. Гэр орноо цэвэрлэж, аяга тавгаа угаах, хог хошоо асгах, хоол хийх тийм хэцүү ажил, давтахгүй даваа юу? Нэг л их барьцсан, ялархсан, дур дураараа аашилсан хүүхнүүд. Тэгээд юм л бол эрчүүдээ буруутгана, олны өмнө бичлэг хийж шившиглэнэ. Хэрэлдэж муудахдаа хүртэл нэгнийхээ эцэг эх үнэ цэнэтэй бүхэн рүү нь хайр найргүй орж, дайрч доромжлоно. Хүнд хүндэтгэлтэй хандаж байж тэр хэмжээний хариу ирдэг нь жам. Дуугүй л байлаа. Гэвч Амайгийн минь ээжийг хүртэл доромжлоод элдвээр хэлсэн байх юм. Нэг их хохирсон хүүхнүүд. Хүнтэй сууж хүүхэд гаргаад хохирсон хүүхэн гэж хорвоо дээр байдаггүй юм. Хүнд хүн л үлддэг юм. Угаас ертөнц авхайн жам нь тийм. Яг үнэндээ наад эрчүүд чинь хүүхэд төрүүлж чадахгүй л юм чинь ажил төрлөө хийж, амьдралаа бас авч явахыг бодно биз дээ. Хэн хэн нь хийж чаддаг юмаа хийгээд амьдарч болдоггүй юм уу. Нэг л их гэртээ сууж хохирсон хүүхнүүд Монголоор дүүрлээ. Би ч гурван хүүхэд өсгөөд хүн болгочихсон л хүн. Тэр үед хүүхдийн пасмерс ч гэж байсангүй. Баасны хутгатай л найзалж явлаа. Одоо бол бүх юм нь бэлэн цаг шүү дээ. Ингэлээ гээд хүнд ялархаж явсангүй ээ. Харин ч завгүй байх тусам ихийг амжуулах гэж зүтгэдэг юм билээ. Эцэст нь Амай минь хэнтэй суучихсан юм бэ дээ. Сошиалаар нөхрөө шившиглэж олонд танигдахыг хүссэн хүүхнүүдийн л нэг байна гэж харлаа. Чи зүгээр л наад хүнийхээ өөдөө өгсөх шатны гишгүүр болчихжээ. Залуу хүний замын хүзүү урт. Хүмүүс ухаантай, хэзээ нэгэн өдөр чамайг ойлгоно. Чам шиг зөв шударга хүмүүжилтэй, том мөрөөдөлтэй эр хүн юунд гундах билээ. Гоё амьдар” гэлээ.


1 сэтгэгдэл
unen heljee.