Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»С.Батдөлын хэрэг прокурорт шилжлээ
Гэмт хэрэг

С.Батдөлын хэрэг прокурорт шилжлээ

coolBy cool05/10/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлд холбогдох хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж дуусжээ. Бидний авсан мэдээллээр түүнд холбогдох хэргийг энэ сарын 5 буюу өнгөрсөн баасан гарагт НПГ-т хүргүүлсэн байна. ЭЦА-ныхан энэ оны нэгдүгээр сард С.Батдөлийг их хэмжээний бэлэн мөнгөтэй байхад нь хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулж, нэгжлэг хийхэд олдсон 7.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй учраас хэрэг нээн шалгаж эхэлсэн билээ.

Улмаар С.Батдөлийг их хэмжээний татварт ногдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутагт байрлах орон сууц болон өөрийн гэртээ нууж татвар төлөхөөс зайлсхийсэн, гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7.3 тэрбум төгрөгийг мэдсээр байж ашиглан хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэмээн яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Батдөлийн мөнгөний эх үүсвэрийг тодорхой болгосон гэнэ. Түүний гэрээс олдсон дээрх мөнгөний зургаан тэрбум гаруй нь төмөр замаар ачаагаа тээвэрлүүлэх гэсэн аж ахуйн нэгжүүд өөрсдөдөө давуу байдал олгуулахын тулд  УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асанд өгсөн хахууль гэдгийг хууль сахиулах байгууллагынхан тогтоожээ. 10-аад аж ахуйн нэгжийн удирдлагаас зургаан тэрбум гаруй төгрөг хахууль болгож авсан нь тодорхой болсон гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.

гэмт хэрэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.