Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Айлын хүүхдүүдийг дандаа алаг үздэг болохоор МАН-д БИ ДУРГҮЙ
Папарацци

Айлын хүүхдүүдийг дандаа алаг үздэг болохоор МАН-д БИ ДУРГҮЙ

Эрхэм админBy Эрхэм админ05/27/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ц.Оюунгэрэл:

АЙЛЫН ХҮҮХДҮҮДИЙГ ДАНДАА АЛАГ ҮЗДЭГ БОЛОХООР НЬ МАН-д БИ ДУРГУЙ (ЗАЛУУСТАА ЗОРИУЛАВ).

1. 22-хон настай залуу нисгэгчийг ээлжийн амралтаа авсан байхад нь заавал одоо нис гэж олон хоногийн борооны үүлтэй нутаг руу нисгэж, осолдуулчихаад, хэдхэн сартай хүүхдээ тэвэрч үлдсэн эхнэрийг нь оршуулгын үеэр цагдаа, прокурор, НАХЯ-ыхнаар гэрээс нь гаргахгүй, дарамтлан, сахиж байгаад “гомдолгүй” гэж гарын үсэг зуруулсан даруйдаа ослын газар дээр ямар ч үзлэг хийгдээгүй байхад МАН-ыхаа “Үнэн” сонин дээр “нисгэгчийн буруу” гэж улс даяар шившиглэсэн болохоор би дургүй.
2. Өрсөлдөгч компани нь босоод ирэхээр хамтрагчийнхаа бизнесийг авч үлдэхийн тулд гэмгүй залуусыг гүтгэж, шоронд хийсэн Ерөнхий сайдаар удирдуулсан нам болохоор би дургүй.
3. Өрсөлдөгчөө дарахын тулд зүсэн зүйлээр гүтгэхийг юман чинээ тоодогггүй бөгөөд түүнийхээ хажуугаар үй олон хүнийг давхар хэлмэгдүүлэн амь нас, алдар нэр, ар гэр, үр хүүхдийх нь амьдралаар тоглодог заваан соёлоосоо өнөөг хүртэл салаагүй учраас би дургүй.
4. 100 хүүхэд байхад та нарт өгөх илүүдээ гарсан мөнгө байхгүй гэж 9-ийг нь гадуурхах мөртөө өөрсдөө нүүрснээс 44 их наяд, ковидоос 11.5 их наядаар иддэг учраас би дургүй.
5. Ковидын үед жирийн иргэн эмнэлгийн тусламж авч чадахгүй шалган нэвтрүүлэх товчоон дээр, насанд хүрээгүй охин уух ус гуйж байгаад эмнэлгийн өрөөнд амь тавьж байх үед дарга нар, гэр бүлээрээ дуртай үедээ эмнэлэг рүү орж гаран, ямар үйлчилгээ авахаа өөрсдөө сонгож байсан учраас би дургүй.
6. Олон сараар ухаан алдаж унатлаа ажиллаж байсан эмнэлгийн ажилтангуудыг цалингаа нэмүүлье гэхэд “Улс эх орноосоо урвасан” гэж цоллож байсан дарга нар өөрсдийгөө хэдэн зуун сая, тэрбумаар урамшуулж, бие биедээ цол хэргэм хайрлаж байсан учраас би дургүй.

Ийм учраас би ирээдүйг авчрах өөрийнхөө хүү, охины үе чацуу залуусын төлөө айдас хүйдэсгүй тэмцээд байгаа юм.

Ийм учраас би “баас хатавч өмхийгөө тавьдаггүй” гэдэг шиг огт өөрчлөгдөггүй МАН-ын эсрэг дуугараад байгаа юм. Тэдний хэлсэн болгонд хууран мэхлэлт, ялгаравлан гадуурхалт, хүнийг хүн гэж үздэггүй байдал нь нэвт шингэсэн байдаг.

Ийм учраас би хулгайч, худалчууд бидний амьдралыг зааж зурж, зохицуулж болохгүй гээд байгаа юм.

Харин үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан нисгэгчийн хүүтэй гэрээгээ цуцалсан гэж ИНЕГ-т дургүйцэж байгаагүй ээ. Сургалтын төлбөрийн 100% тэтгэлэг олгосон Америкийн их сургуулийн тавьсан шаардлагын дагуу ном, эрүүл мэндийн даатгалын мөнгийг ажилгүй байсан надад олох үнэхээр хэцүү байсан тэр үед тусалсан учраас, бас миний талийгаач тэнгэрт дүүлэн нисэж байхдаа аз жаргалтай байсан учраас би нисэхийнхэнд баярлаж, хүндэлж явдаг юм. Намайг онгоцныхоо бүхээгэнд оруулж ирээд өмнөө цэлийх тэнгэрийг харуулаад инээж байхад нь нисгэгч хүний жаргалыг ойлгож билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.