Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээллээ. Энэ үеэр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн “С.Батдөлийн хэрэг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирээгүй.
Түүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хэвээр байгаа. Одоогийн байдлаар цагдан хориог сунгах санал ирээгүй.
Жүжигчин У.Цогтбаярын хувьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан гэдэг үндэслэлтэй зөрчлийн хэргээр орж ирсэн. Түүнд 10 цагийн албадан сургалт, долоо хоногийн баривчлах шийтгэл ногдуулсан.
Д.Кёкүшюзанбатбаярт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн танхайрсан гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэсэн. Улмаар 10 цагийн албадан сургалт, 15 хоногийн баривчилгаа, 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан” гэлээ.