Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»ЭТТ: “Үе тэнгийнхний эрүүл харилцаа-Эерэг орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
Мэдээ

ЭТТ: “Үе тэнгийнхний эрүүл харилцаа-Эерэг орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав

Эрхэм админBy Эрхэм админ05/29/2023Updated:05/30/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Монголын эх үрсийн баярын өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхдэд ээлтэй Эрдэнэс Тавантолгой” хөтөлбөрийн хүрээнд Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан нээлттэй хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгууллаа.

“Үе тэнгийнхний эрүүл харилцаа – Эерэг орчин” сэдэвт хэлэлцүүлэгт Цогтцэций сумын дунд сургуулийн 10-18 насны 300 орчим хүүхэд оролцож сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол сургалтад хамрагдан тулгарсан асуудал, бэрхшээлийг найз нөхөд болон эцэг эх, багшийн оролцоотой хэрхэн шийдвэрлэх гарц шийдлийн талаар ярилцлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ЗУГ-ын дарга Н.Анун хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн үед сурагчид нэгнээ дээрэлхэх үзэгдэл ихсэж, үүний уршгаар хүүхдийн сэтгэл санааны байдал тогтворгүйтэн анхаарал сулрах, айдастай болох зэргээр сэтгэцийн эрүүл мэндэд нь өөрчлөлт илэрч байна. Сэтгэл судлаачид өсвөр насны 10-18 насны 4270 орчим хүүхдийг судалгаанд хамруулахад 80 гаруй хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан хэмээн хариулсан байна. Мөн судалгаагаар Өмнөговь аймгийн өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай буйг тодорхойлсон байна. Тиймээс манай компанийн зүгээс зургаадугаар сарын 01-ний өдрийг тэмдэглэлт баяр нэрийн дор өнгөрүүлэхээс гадна хүүхдийн хүмүүжил төлөвшил, боловсрол, эрүүл мэндэд анхаарч, Хүүхдэд амттан биш анхаарал хэрэгтэйг эцэг эх, багш нарт уриалж ажиллахыг зорилоо” хэмээв.

“Үе тэнгийнхний эрүүл харилцаа – Эерэг орчин” сэдэвт хэлэлцүүлэгт Сэтгэл зүйн боловсрол үйлчилгээний төвийн үүсгэн байгуулагч, Сэтгэл зүйн магистр Д.Мөнхдэлгэр Сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр хүүхдүүдэд мэдээлэл өгч, ярилцсан. Тэрбээр хүний сэтгэл зүйг бүрдүүлэх олон бүрдэл байдгийг хүүхдүүд таньж мэдэх хэрэгтэй. Өсвөр насныхны сэтгэлзүй маш эмзэг, сул байдаг учир эхлээд хувь хүний онцлогоо ойлгосны дараа өөртөө итгэдэг болж, хүнд хэцүү асуудлаа даван туулах боломжтойг онцлоод хүүхдүүдэд сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

НЦУГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргал Сошиал медиаг хүүхдүүд хяналтгүй хэрэглэж, гэмт хэргийн золиос болох эрсдэлтэйг сануулж, тоо баримтад үндэслэн мэдээлэл өгсөн. Нийгмийн сүлжээг ашиглаж байгаа хүүхдүүд хэт олон цагийг интернэтэд өнгөрүүлэх, хувийн мэдээллээ дэлгэх зэргээр цахим ертөнцийн уршгаар ямар их асуудалд өртөж, бие сэтгэлийн дарамтад орж буйг дурдаж сэрэмжлүүлэв.

Улмаар сэтгэл зүйчид хүүхдүүдийн дунд асуулт хариултын хэлбэрээр чөлөөт ярилцлага өрнүүлж, тулгамдсан асуудлыг нь сонссон. Зарим хүүхэд захидлаар асуултаа илгээж, дээрэлхэлт доромжлолоос хэрхэн ангижрах, ангийн нөхөд нь тоохгүй илт гадуурхдагаас яаж холдох, нүүрний батганаас ичдэг тухай, үерхэл нөхөрлөлийн ялгаа гээд өсвөр насныханд тохиолддог асуудлуудаа дэлгэж ярилцсан юм. Сургалт хэлэлцүүлэгт багш, эцэг эхийн төлөөллийг хамруулсан бөгөөд өсвөр насныханд тулгамддаг асуудлыг гэр бүл, сургуулийн орчинд байнга анхаарч, хамтран ажиллах шаардлагатайг мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөсөн.

Энэхүү арга хэмжээг “Эрдэнэс Тавантолгой” ХК, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ЗДТГ, Цогтцэций сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл, Хүүхдийн мэргэжлийн байгууллагууд, ЕБС-иудын нийгмийн ажилтан, эцэг, эхчүүд хамтран зохион байгууллаа.

 

Этт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.