Өчигдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын хоёр иргэн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал руу хөдлөх замдаа Монгол улсын төр, засгийн тэргүүн нар амьдардаг “Их Тэнгэрийн ам” цогцолборын гадна бие засжээ.
Тэгвэл БНХАУ-ын хоёр иргэнийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах
1.Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Энэ дагуу тухайн хятад иргэдийг тус бүр нь 10 мянган төгрөгөөр торгосон байна.
Энгийн иргэд түр ч зогсож болдоггүй Их тэнгэрийн аманд ямар хүмүүс бие засаж болдог юм бэ ‼️Хужаа нараа толгой дээрээ гаргаад л бай. Удахгүй гэрт чинь голомт руу чинь сарих вий pic.twitter.com/MWpvnvsf3F
— НИЙСЛЭЛИЙН ИРГЭН Ж.ЭНХБАТ (@Enkhbataa) May 31, 2023