Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Тэд УИХ-ын гишүүнийг тоог 126 болгох үндэслэлийг ингэж тайлбарлав
Мэдээ

Тэд УИХ-ын гишүүнийг тоог 126 болгох үндэслэлийг ингэж тайлбарлав

Эрхэм админBy Эрхэм админ05/30/2023Updated:11/29/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Анх хүн амын тоотойгоо уялдуулж, 152 гишүүнтэй болгоё гэсэн санал гаргасан ч иргэд дэмжээгүй. Иймд, гишүүний тоог 126 болгохыг УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа дэмжив.

Тэгвэл ямар үндэслэлээр УИХ-ын гишүүний тоог 126 болгох гээд байгаа үндэслэл нь юу вэ гэх асуултад Х.Нямбаатар, Д.Тогтохсүрэн нар ингэж хариулав.

Анх тавдугаар сарын 17-нд УИХ-ын НББХ-ны хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 126 гэдэг тоог намууд зөвшилцөж гаргасан тоо, Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг хэмээн тайлбарлаж байв. Тэгвэл өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 126 гэдэг тоог үндэслэлгүй гаргаж ирээгүй, нэг гишүүн 27 мянган хүнийг төлөөлнө гэж тооцоолж 126 гэж гаргасан гэж тайлбарлалаа.

Х.Нямбаатарын яриа

“Гишүүдийн тоог куб язгуурын аргаар 152 гэж өргөн барих нь зөв гэж үзсэн. Харин 152 гэх тоог иргэд дэмжихгүй байгаа юм. Үндсэн хууль өөрөө зөвшилцлийн баримт бичиг. НҮБ-ын заавал хэрэгжүүлэх баримт бичиг дандаа л зөвшилцлийн хүрээнд гардаг. Тэр утгаараа УИХ-д суудалтай улс төрийн хүчин болох АН-аас 126 гишүүнтэй байя, сонгуулийн холимог тогтолцоо нь 60:40 харьцаатай байя гэдэг санал орж ирсэн. Үүнийг Ерөнхий сайд дэмжсэн бөгөөд Засгийн газраас барьж буй ганц хатуу зарчим бол одоогийн 76 буюу мажоритар тогтолцоогоор сонгож буйг ерөөсөө хөндөхгүй байя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 76 гишүүн бол газар нутгийн төлөөлөл, 50 гишүүн нь бүлэг бүлгийн төлөөлөл. Бүлэг бүлгийн төлөөллийг оруулж ирэхийн тулд 50-аас доошгүй хүн жагсаах шаардлага байна гэж зөвшилцсөн” гэж хариулж байсан юм.

Д.Тогтохсүрэнгийн яриа

“126 гэдэг тоо бол зүгээр гаргаж ирсэн тоо биш. 1992 онд Үндсэн хууль батлахад манай улс 2 сая 50 мянган хүнтэй байсан. Тэр үед нэг гишүүн 27 мянган иргэнийг төлөөлж байлаа. Өнөөдөр бид 3.4 сая хүнтэй. Нэг тойрогт 27 мянган иргэн байна гээд үзэхээр 125.9 болж байгаа юм. Тэгэхээр 126 гэдэг тоо бол зүгээр гарч ирээгүй, хүн амын өсөлттэй холбоотой гарсан тоо юм” гэлээ.

Н.Саруулдөл

Эх сурвалж: itoim.mn

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.