Налайх дүүргийн өндөр настай эмээ төв талбай дээр болж байгаа жагсаал цуглаанд нэгдэж үнэнийг өчиж байна.
Тэрбээр жагсаал цуглаанд идэвхтэй оролцдог бөгөөд энэ төрийн байгаа байдал төр удирдаж байгаа эрх баригчдын үнэн төрхийг улайтал ичтэл хэлж чаддаг. Хэнээс ч айхгүй үгээ хэлж чаддаг өндөр настай эмээ үнэхээр ядарч туйлдаж цөхөрч байгаагаа хэлжээ.
Тэрбээр “Миний өчил үг байна. Ю.Цэдэнбал даргыг 40 жил төр барихад ингэж өлсөж ядарч үзээгүй шүү. Үнэхээр ядарч байна. Хэлэх ч үг алга” хэмээн толгойгоо сэгсэрчээ.

