Гарааны бизнес эрхлэгчдийн санааг сонсож, ирээдүйтэй бизнест хөрөнгө оруулдаг АНУ-ын АВС сувгийн “Shark Tank” нэвтрүүлгийг HD Монгол телевиз албан ёсны эрхтэй зохион байгуулж байгаа.
Тэгвэл энэ удаагийн нэвтрүүлэгч Шарк танкаар сонгогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүргэн Оюуны Ундааргийн Отгонбаярын өв хөрөнгө залгамжлагч О.Тэнүүний стори олныг бухимдуулаад байна.
Тэрбээр “Албадлагаар улстөрд орохоор боллоо, би хүсээгүй шүү” гэсэн пост сторидоо бичжээ. Магадгүй эрх баригч нам нь Үндсэн хуулиараа түрүү барьж гишүүдийн тоог нэмэгдүүлэхээр болсон. Магадгүй иймэрхүү мөнгөтэй, намын тэмдэгтэй нөхдүүдийг улстөрд татан оролцуулахыг хүсэж албадан шахсан юм болов уу. Хэтэрхий поп О.Тэнүүнийг хэн ч гишүүн болоосой гэж хүсээгүй байх. Тэгэхээр улстөрөөр шоу хийж байгаа тэрбээр сэрүүнээрээ зүүдэлж явна уу даа.
1 сэтгэгдэл
10 ug zuv bichij chadahgui humuus bayan bgad yanaa.uls turd bas orood yanaa.