Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт “уран дуулалттай” хэмээн магтуулсан дуучин бол М.Дарьяа билээ.
Тэрээр өөрийн нөхөр дуучин Ц.Элбэгзаяатайгаа хамтран шинэ шинэ уран бүтээлүүдийг гаргаж гэр бүлийн хос дуучдын нэгэн шинэ өнгө төрх болон уран бүтээлдээ эргэж ирсэн.
Мэргэжил нэгт хосууд шинэ уран бүтээл “Найрлая хайрлая” дуугаа хүргэлээ. Тэдний шинэ уран бүтээл гарсан даруйдаа залуучуудад ихэд таалагдаж байгаа сурагтай.
“Найрлая хайрлая” дууны үг,аяыг Шинэ цагийн ерөөлч гэгддэг Б.Пүрэвсүх буюу Сүхээ бичжээ.

