Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Чансаа өдөр бооцоо ихтэй Алтанцом “ наадам” Архангайнх болов
Папарацци

Чансаа өдөр бооцоо ихтэй Алтанцом “ наадам” Архангайнх болов

Эрхэм админBy Эрхэм админ06/05/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн финалын барилдаанд зургаан тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Архангай Булган аймгийн багууд өчигдөр Алтан цомын төлөө хүчтэй өрсөлдөв. Бөхийн өргөө Архангай болон Булган нутгийн бөхчүүдийг дэмжсэн дэмжигчдээр дүүрсэн байв. Бөхийн хорхойтнууд болон бөх үзэх дуртай үзэгчид аргагүй л шимтэй барилдаанаар цангасан байгаа нь өчигдөр харагдав. Булган нутгийнхан бүр Нутгийн захиргааны удирдлагынхаа урд том дэлгэцэн дээр нутгийн бөхчүүдийнхээ барилдааныг нутгийнхандаа үзүүлж байгаа харагдав.
Ингээд өчигдөр таван тойргийн турш өргөө дүүрэн үзэгчтэй, өрсөлдөөн дүүрэн барилдаануудтай өрнөсөн хоёр багийн тулаанд Архангай аймгийн баг 16:9-өөр ялалт байгуулж, анхны анхны алтан цомын эзэн болж магнай хагартал баярлацгаав. Нутгийн зон олон нь хөл хөрөхгүй хөөрцөглөж, хүчтэнүүдээрээ бахархаж байгаа харагдав.
Архангай аймгийн багт улсын гарди М.Бадарч /3/, улсын харцага Б.Зоригтбаатар /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /5/, аймгийн хурц арслан С.Сүхбат /1/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /4/, нийт 16 даваа авчээ. Хамгийн гайхамшигтай улсын харцага О.Мөнх-Эрдэнэ ганц удаагүй давсаар сүүлийн оноогоо багтаа авчирч чаджээ. Ийнхүү Алтан цомын эздэд 200 сая төгрөг, Булганы бөхчүүдэд 50 сая төгрөгийн бооцоог МҮБХ-ны ерөнхийлөгч Ц.Магалжав гардуулж өгсөн. Энэ жилийн төрийн их баяр наадмын түрүү бөх Архангай аймгаас тодорч магадгүй гэсэн таамаглал байна шүү. Сарын дараа гэхэд наадам болно, нутаг нутгийн бөхчүүд бэлтгэлдээ гарах нь. Архангай аймгийн бөхчүүд бэлтгэл сайн хангагдаж байгаа нь Алтан цомын төлөөх барилдаанаас харагдлаа.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.