Бооцоо өндөртөй үндэсний бөхийн Алтан цомын төлөөх барилдаан 8 сар үргэлжилж хоёр хоногийн өмнө аварга багаа шалгаруулав. Архангай аймгийн бөхчүүд аваргалж, алтан цом өргөв. Аймаг аймгийн бөхчүүд барилдсан бөгөөд тэгвэл энэ барилдаанд хамгийн олон удаа даваа авсан бөхийг нутгийнхан нь хоёр өрөө байраар байлж мялаажээ. Тодруулбал, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат “Заамар өгөөмөр хайрхан” ХХК, “Дорнын өртөө” ХХК, Сүлд спорт хороо, Дүнжингарав дэвжээний бөх Монгол улсын начин Доржхандын Хүдэрбулга Монголын Үндэсний Бөхийн холбоо, “Premier sport network” телевиз хамтран зохион байгуулсан Үндэсний “Pepsi АЛТАН ЦОМ”-ын төлөөх барилдаанд нийт 45 барилдаан хийж 39 даваа авч хамгийн олон даваа авсан анхны түрүү бөхөөр шалгарчээ. Энэхүү амжилтыг нь нутгийн зон олон нь мялааж, цолоо ахиулахыг хүсч, амжилт ерөөжээ.