Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн амбиц хэтэрчээ
Папарацци

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн амбиц хэтэрчээ

Эрхэм админBy Эрхэм админ06/06/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын их хурал 126 гишүүнтэй байхаа өнөөдөр Ерөнхийлөгч нь ёсчилсон билээ. Тодруулбал, 76 гишүүний тоо нэмэгдэж 126 болов. Гишүүн болох боломжтой хэн ч ирэх 2024 онд нэр дэвших боломжтой гэсэн үг. Тэгвэл гишүүн болохыг бодож байгаа хүмүүс эхнээсээ “тодорч” попорч эхэлжээ. Тэдний нэг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн иргэддээ таалагдахын тулд янз бүрийн ажил санаачилж хийж эхэлжээ.

Хоёр хоногийн өмнө гэхэд Мөсөн өргөөний гадаах талбайд “Бүтээгч Хан-Уулчууд 2023″ гэсэн нүсэр нээлттэй өдөрлөгийг зохион байгуулав. Иргэд олноор хөлхсөн бэсрэг наадам аятай л өдөр болжээ. 2020 онд нэр дэвших гэж байгаад больсон Ж.Алдаржавхлан ирэх жил дэвших нь. Засаг төрд хаягласан попын ажлаа ч хийж эхэлсэн бололтой.
Нээлттэй өдөрлөгийнхөө үеэр тэрбээр “Өнгөрсөн хаврын сүүлчээр миний бие маш том хагалгаанд орсон. Хагас жил эмчилгээнтэй байж байгаад ажилдаа орлоо. Эрүүл мэндийн том асуудалтай тулгарсан амьдралын сорилтын жил болж өнгөрсөн. Шинжлэх ухаан, анаагах ухаанд итгэсэн учраас би эрүүл саруул болсон. Анагаах ухаан миний амьдралыг уртасгаж надад шинэ боломж бэлэглэсэн учир би цаашдын ажил үйлсээ зөвхөн шинийг бүтээж санаачилж, бурууг засахын төлөө ажиллана. Өнөөдөр ийм их ажил хийсэн гэж ярихгүй. Өөрийнхөө санаачилж байгаа цоо шинэ ажлуудаа танилцуулна. Нийгмийн гажуудлыг засахын төлөө хоёрхон зүйлийг санаачилаад явж байна. 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлаад 21 аймаг 330 сум, 9 дүүрэг гэсэн засаг захиргааны нэгжтэй болсон. Тус бүрт нь Иргэдийн хурал байхаар баталсан. Үүнээс хойш 4 жил тутамд 6000 хүн ИТХ-ын Төлөөлөгчдөөр сонгогдож байна. 1992 оноос хойш давхардсан тоогоор 48 мянган хүн ИТХ-өөр сонгогджээ. Харин энэ 6000 хүнийг сонгох гэж 4 жил тутам улсаас маш их хэмжээний хөрөнгө мөнгө гарч байгаа. 300 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ мөнгөөр Нийслэлд цоо шинэ 800 автобус худалдаад авчих хэмжээний мөнгө. 21 аймаг 9 дүүрэгтээ цоо шинэ эрүүл мэндийн төв барих хөрөнгө. Гэтэл эдгээр хүмүүс ард түмнийг төлөөлж чадаж байсан уу гэдэг нь бүрхэг байна шүү. Тийм учраас дэндүү үр ашиг багатай хэлбэр төдий энэ бүтцийг задалж өөрчлөхийг төр засагт тавьж байгаа” гэжээ. Энэ хэлсэн үгнээс харахад төрийн байгууллагуудыг үгүй хийх нь зөв гэж үзсэн бололтой.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.