Монголын чөлөөт бөхийн холбоонд үүрлэсэн хууль бус үйлдлүүдийн талаар тамирчид, багш дасгалжуулагч нар шүүмжилж дуугарч эхэлжээ.
МЧБХ-оог танил тал ах дүүс болон эрх ашигт нийцсэн холбоо болгож дампууруулж байгаа талаар хүчтэй дуугарч эхэлснээс болж баг тамирчид ДАШТ-нд орох боломжгүй болох дээрээ тулаад байна.
Ц.Хосбаяр тэргүүтэй багш дасгалжуулагч, тамирчид “Монголын чөлөөт бөхийн холбоо одоо болио ямар дүрэм журмаар бид ДАШТ оролцох юм бэ. Багш тамирчид бүгд сорил хийхгүй гээд байхад хэн томилсон нь мэдэгдэхгүй баахан дарга нар гарч ирээд өөрсдийн дураар журам батлаад дагаж мөрд гэх юм. Тамирчин хүн ялагдна гэж тэмцээнд ордог юм уу? Улсын аваргаар хэр бэлтгэлтэй байгаагаа 20 тамирчид бүгдийг нь харуулсан. Тэмцээн тулсан байхад ахиж сорил хийгээд юу өөрчлөгдөх юм. Битгий ингэж дабль стандарт гаргаж байлдаа” гэжээ.

