УДЭТ-ын чадварлаг залуу жүжигчдийн нэгд зүй ёсоор тооцогддог байсан Э.Тодгэрэл гэнэт л Шүүдэрээгээ, ажилтайгаа хаясан. Улмаар бие даан уран бүтээл хийж, шинэ найз бүсгүйтэй болсон гэх зэргээр ажил, амьдралаа олны өмнө гялалзтал төвхнүүлсэн билээ.

Тухайлбал, сүй тавихдаа Э.Тодгэрэл
“Яг л энэ чигээр нь хайрлах гэж
Ядам хуруунд чинь бэлзэг тааруулсан юм
Энэ жил ингээд, надад чамайг минь өгөөд улиран одож байна.
Ирэх жил тэгвэл нэгэн бижкээн хүнийг өгөөд шинэ он айлчлан ирэх юм болов уу…
Бүх Монголчууддаа манай гэр бүлийн зүгээс шинэ оны мэнд дэвшүүлье” гэж байсан. Харин экс П.Шүүдэрцэцэгийн тухайд “Тайлбар хийж, таалагдах гэж бусад шиг сүр бадруулж, сүржин гарчигтай захиалгат яриа өгч суусангүй ээ. Хайрласан минь үнэн, хаяад явсан нь үнэн…Тэр асуудал тэндээ үлдэг, тэгээд амьдрал үргэлжилсэн…” гэж мэдэгдэж байсан бөгөөд түүний хэлснээр амьдрал үргэлжилсэн.

Өдгөө хэн хэн нь тус тусынхаа амьдралыг төвхнүүлж байгаа бөгөөд П.Шүүдэрэцэг хуримын сураг гаргасан. Харин хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьж, өөрийн болгож чадсан Э.Тодгэрэл удахгүй аав болох гэнэ шүү.
Мэдээж хэрэг энэ баярт мэдээгээ тэрбээр олон нийтээс нуусаар өдийг хүрсэн. Хэвлий дэх үр нь өсөж торниод олноос нуух аргагүй том болсон бөгөөд жүжигчин эрийн эхнэр н.Хонгорзул удахгүй амаржих сурагтай.

