Ардын жүжигчин С.Батсүхийн гарын шавь бяцхан сод авьяастан цангинтал дуулдаг Б.Бат-Энэрэл өөрийнхөө хамтрагчаа олжээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын гуравдугаар ангийн сурагч А.Санчирмаа хэмээх нүдэндээ галтай нүүрэндээ цогтой адтай авьяастай хөөрхөн охинтой хамтарч “Баярлуулж яваарай” дуугаа дуулахаар тэд бэлтгэл ажилдаа оржээ. Сурагчийн амралт эхлэнгүүт А.Санчирмаа охин хотод ирсэн байгаа юм байна. Энэ үеэр Б.Бат-Энэрэлтэй уулзаж уран бүтээлээ ярилцаж, хийж эхэлжээ. Бат-Энэрэлийн ээж нь Санчирмаа охин руу холбогдож, хамт уран бүтээл хийх санал тавьжээ. Ирээдүйд нэр алдартай дуучин болох гараагаа эхлүүлсэн А.Санчирмаа охинд амжилт хүсье. Харин ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж даасан бяцхан сод авьяастан Б.Бат-Энэрэл сайн багш байхыг зөвлөж уран бүтээлийн өндөр амжилт хүсье.