Монголын хөвгүүдийн поп хамтлаг Камертон хамтлагийн төрсөн зургадугаар сарын 24-нд тохионо. Энэ өдөр тус хамтлаг 28 жил хүрэх ажээ.
Тодруулбал, 1995 оны 6 сарын 24-нд Хөгжим бүжгийн Коллежид байгуулагдсан түүхтэй хамтлаг юм. Тэгвэл 28 жилийн түүхтэй хамтлагийн залуус ойдоо зориулж зургадугаар сарын 24-нд тоглолтоо хийхээр болжээ.
Хамтлагийн гишүүд бүгд соло цомгууд гаргасан бөгөөд хамгийн олон цомгийг хамтлагийн ахлагч Д.Болд гаргасан байдаг. Хамтлагийн гишүүн Мээдээ “Манай хамтлагийн дууг сонсдог үнэнч сонсогч түмэндээ ойн баярын мэнд хүргэе. Бусад дуучид хамтлагаас ялгарах гол онцлог бол хөгжимгүй дуулдаг. Хөгжимгүй дуулдаг урсгалыг бид хөгжүүлэхийг зорьж хичээсэн. Бид нар завгүй ажиллаж олон дуу гаргасан байна. Том том цомгууд гаргасан. Ямар нэгэн баяр ёслолын үеэр цагийг ашиглаж бүтээлээ гаргадаг байлаа” хэмээн ярьжээ.

