Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнээ олж олон уран бүтээл гаргасан дуучин бол СТА П.Идэржавхлан. Түүний гэргийг З.Онон гэдэг бөгөөд Х түц продакшиний жүжигчин. Хосууд гадаадад аялж зугаалж явна.
Дуучин П.Идэржавхлан “Хайртайгаа аялах хамгийн жаргалтай. Хачико нохойны түүхийг манайхан бараг мэдэж байгаа байх аа. Япон орны гайхамшгийг мэдэрч явна даа” гэжээ. Тэд нэвтрүүлэгч Одзаяа, дуучин Заяа нартай гэр бүлийн найзууд бөгөөд өнгөрсөн жил дотоод болон гадаадын аяллыг хамтдаа хийж, олон дурсамж бүтээсэн байдаг. Харин өнөө жил Идэржавхлан Онон хоёр хоёулахнаа яваа ажээ.
Хосууд өдгөө гурван охинтой бөгөөд охид нь том болсон учир ийнхүү ээж аавыгаа аялж зугаалахад ар талаа асуудалгүй бат найдвартай даадаг болжээ.

