Урин дулаан цагт Монголчуудын нэг тийм нүүдэлчин удам гэдгээ илтгэх тэнэмэл зан нь хөдөлж, хөдөө гадаа аялж зугаалаад явдаг. Зуныг зугаалгын улирал гэж боддог. Олны танилууд хөдөө гадаа аялж зугаалж яваа зургаа сошиал хуудсандаа их нийтэлдэг билээ. Тэгвэл хийлч Дээгий, Шар айргийн Ганхүү хоёр Түнхэлд булагнаж яваа зургаа хийжээ. Тэд Нарагийнд очиж бууз жигнүүлж идэх гэсэн боловч Нара хотод ажлаар яваа учир хүлээж аваагүй байна. Харин аялж зугаалж яваа тэд алдарт тогооч Тэнгисийн гарын хоолоор дайлуулсанаа гайхуулжээ.
Түнхэлийн байгалийн сайханд их л нялуун халуухан зургаа авахуулсан тэдний зургийн дор хүмүүс “Сайхан хосууд байна, азжаргал хүсье” гэж бичжээ.