Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ХААДС-гийн албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүллээ
Папарацци

ХААДС-гийн албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүллээ

Эрхэм админBy Эрхэм админ06/14/2023Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС)-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Д.Энхмаад НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тэрбээр 2020 оны дөрөвдүгээр сард “Баянтуулын буудай” нөхөрлөлийн өр төлбөрийг багасгаж, тооцоо нийлсэн акт үйлдэхийг нягтлан бодогчдоо үүрэг болгож, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон гэнэ. Д.Тогтохсүрэн, Т.Болдбаатар, Б.Эрдэнэтогтох нарын хувьцаа эзэмшдэг уг нөхөрлөл нь ХААДС-д 559.1 сая гаруй төгрөгийн өртэй аж. Үүнээс 400 гаруй саяыг нь хасаж, 139.5 саяын төлбөртэй гэж тооцоо нийлсэн акт гаргуулж, ХААДС-гийн нягтлан бодогч, санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер нараар хянан баталгаажуулсан гэнэ. Ингэснээр тус нөхөрлөл дээрх сангаас дахиад 66 сая гаруй төгрөгийн үнийн дүнтэй 70 тн үрийн буудай зээлээр авах нөхцөл бүрдүүлсэн гэдэг.

Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 30 356, мөрдөн байцаалтын 3153 хэрэгт хяналт тавьснаас 146 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тэдгээрийн дунд авлига, албан тушаалын гурван хэрэг багтсаны нэг нь дээрх ХААДС-гийн албан тушаалтан Д.Энхмаад холбогдох үйлдэл аж.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.