Монголчууд оюуны спортын төрөлд шилдэг гэдгээ баталсан анхны төрлийн нэг нь шатар. Эл спортоор дэлхийд эх орныхоо нэрийг дуурсган, анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн болж яваа тамирчдын нэг нь их мастер Алтан-Өлзийн Энхтуул билээ.
30 настай тэрбээр АНУ-д дасгалжуулагчаар ажиллахаар болж, гэрээ байгуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл шатарт хүүхдүүдийг бэлтгэж дасгалжуулагчаар ажиллана гэсэн үг. А.Энхтуул нь Москва хот дахь ОХУ-ын Биеийн тамир, аялал жуулчлалын их сургуулийг дасгалжуулагч мэргэжлээр төгссөн тэрбээр өмнө нь АНЭУ-д дасгалжуулагчаар ажиллаж, тус улсын шилдгээр шалгарсан туршлагатай.
Тэгвэл шатрын спортын их мастер бүсгүйг нэгэн эцэг хүн сэтгэцээ үзүүлээрэй хэмээн доромжилжээ. Энэ талаараа А.Энхтуул “Нэг эцэг намайг сэтгэцээ үзүүл гэжээ. Миний мэдрэлд санаа зовохоор хүүхдээ сайн тоглуулах тал дээр л анхаар. Би бол хийдгээ хийсэн хүн. Бас өөрийнхөө профайлаас хэнийгээ блоклох нь миний дур. Илүү зүйлээсээ дутаж сур гэж зөвлөе” гэж бухимдсан байна.