Маск продакшиныг анх 2005 оны 8 дугаар сарын 07нд жүжигчин М.Баярмагнай, П.Эрдэнэзаан, С.Мөнхсайхан нар хамтран байгуулж, хошин урлагийн салбарын ууган хамтлагуудын нэг болж, өдгөө ам бүл өнөр олуулаа болсон байгаа.
Элэг эмчлэх инээдмийн эм хочтой жүжигчид маань амьдрал дээрээ алиа салбадай биш, айл гэр толгойлж яваа хариуцлагатай өрхийн тэргүүнүүд билээ. Тэгвэл Маск продакшины том бэрүүдтэй танилц. Жүжигчин М.Баярмагнайн эхнэрийг Ж.Нарантунгалаг гэдэг бөгөөд тэдний гурван хүүхэдтэй. Эхнэр нь санхүүгийн байгууллагад ажилладаг ажээ. Харин П.Эрдэнэзааны гэр гийгүүлэгчийг Б.Энхнаран гэдэг бөгөөд эднийх гурван охин нэг хүүтэй билээ. Тэгвэл том хүү нь гэр бүл зохиож П.Эрдэнэзааныг хэзээний ачийн зулай үнэрлүүлж өвөө болгосон юм.