Төрийн их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Улсын баяр наадмын гол чимэг бол ур ухаан уран дархан мэхээ уралдуулж барилддаг бөхчүүдийн барилдаан байдаг. Жил бүр аймаг улсын цолтой бөхчүүд цолоо ахиулна, шинэ цол авна гэж бүтэн жил хөдөлмөрөө зарцуулж бэлтгэлээ хийдэг. Тиймээс ч аймаг аймгаараа дэвжээ дэвжээгээрээ бөхчүүд зургадугаар эхний 10 хоногоос эхэлж наадмын бэлтгэлдээ гардаг уламжлалтай. Тухайлбал, жилийн дүнгээ тавиулах цаг ойртсоор байна. Бөхчүүд бэлтгэлээ хийхээс гадна бэлтгэлийн бааз талбай дээрээ их алиа хошин маазарч нэг нэгнээ явуулах хөөргөх тохиолдол их байдаг. Тиймээс ч бөхчүүдийн бодит паян дуусдаггүй. Улсын заан Б.Серик найз Д.Анартайгаа хамт бэлтгэлдээ гарсан байгаа аж. Баян-Өлгий аймгаас 30 хэдэн жилийн дараа улсын заан цол хүртсэн Б.Серикийг найзууд нь хүүхэд шиг зантай учир тоглоом наадам хийдэг хэмээн цаашлуулдаг. Тэгвэл алиа хошин мэдрэмж нь тулчихсан заан Б.Серик “Би өөрийн өөрийгөө л крашладаг, өөртөө хайртай. Өөр хүн хардаггүй шдээ” хэмээн бөхчүүдийн дунд ярьж бөөн инээдэм ханиадам болжээ. Одоо болтол гэр бүлтэй болоогүй залуу заан Б.Серик өөр хүнд сайн биш өөртөө л хайртай сайн юм байна шүү.