Нийтийн дууны салбарт гавьяат болтлоо танигдаж, олон дуу дууны эзэн Д.Энхзулыг танихгүй хүн бараг байхгүй. Түүний ганц хүү ч ээжийнхээ авьяасыг өвлөж, урлагийн хүн буюу нийтийн дуучин болсон. Ээж хүү хоёр хамтарч зөндөө тоглолт, уран бүтээл хийсэн байдаг. Тэгвэл хар багаасаа ээж ааваасаа өрх тусгаарлаж, айл гэрийн эзэн болсон Э.Чинбаяр ээж дээрээ очиж гарынх нь хоол цайг идэж уух дуртай гэнэ шүү. Тэрбээр Ээжийнхээ гарын лапшаг ойрд идсэнгүй. Намайг жоохон байхад нэг удаа ээж Чинбаяр аа хоолоо ид гээд дуудаж гэнэ, эхлээд дуудахад таг, дахиад хэд хэд дуудтал гэнэт гэрийн цаагуур жижигхэн улаан даалимбан дээлтэй нөхөр гарч ирээд түй май гээд л буцаад алга болсон гэсэн. Ээж хэсэг шоконд орсноо алаад өгье гээд хөөгөөд гэрийг хоёр тойроод барьж аваад, зуухны өмнө 2 гарыг нь өргүүлээд аавыг иртэл чангалж билээ. Сая хоолоо ид гээд нэг хэлэхэд нь л шууд суугаад идлээ. Хөлсөө гартал идэж, завьжаа чилтэл инээлээ” гэж багын дурсамжаа хуваалцжээ.