Энэ цагийн Монголын кино урлагийг өнгөлж яваа залуусын нэг бол Фантастик. Амь нэгтэй байж чаддаг тэдний үг, үйлдэл бүр нь олны анхааралд өртдөг.
Тэгвэл тус продакшны жүжигчин Б.Ганчулуун буюу Ганчу өнөөдөр гэрлэлтээ батлуулж хүний хүн болжээ.
Тэрбээр өөрийн хамтран амьдрагч, хоёр хүүхдийнх нь ээж М.Баярмаа гэх бүсгүйг ийнхүү албан ёсоор амьдралынхаа ханиар сонгосноо баталгаажууллаа.
Тэд гэрлэлтээ тун даруухан батлуулсан гэнэ шүү.