Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP), Байгаль орчны хамтын ажиллагааны Зүүн хойд Азийн дэд бүсийн хөтөлбөр ( NEASPEC) хамтарсан “Цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт Олон улсын хурал өчигдөр /2023.06.19/ боллоо.
Хэлэлцүүлэгт NEASPEC-ийн гишүүн орнуудын төлөөллүүд болох цөлжилт, газрын доройтол болон уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, олон улсын байгууллага, НҮБ-ын агентлагууд, судалгааны хүрээлэнгүүд, иргэний нийгмийн байгууллагууд оролцов.