Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Д.Эрдэнэбилэг улсад учруулсан хохирлоо төлөлгүй хилээр гарчээ
Папарацци

Д.Эрдэнэбилэг улсад учруулсан хохирлоо төлөлгүй хилээр гарчээ

Эрхэм админBy Эрхэм админ06/27/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Цемент шохой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т учирсан хор хохирлын эзэн холбогдогч Д.Эрдэнэбилэг хилээр гарсантай холбоотойгоор Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид АТГ-т хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Энэ талаар “Эрдэнэтийн 49 хувь,  Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Цемент шохой ХК хувьчлалтай холбоотой Эрүүгийн хэргийн гол хэрэгт холбогдож байгаа яллагдагч Должингийн Эрдэнэбилэг МУ-ын хилээр гарч яваад эргэж ирээгүй, орон зайлсан нөхцөл байдал үүсэн байна.

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргааныг 2019 оноос,  Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Хөтөлийн цемент шохой ХК-тай холбоотой хэргийг 2020 оны эхнээс эхлүүлээд АТГ шалгаж байгаа. Энэ хүрээнд үйл баримтын хүрээнд хэд хэдэн он сар дурьдаж өгье.

Нэгдүгээрт, 2022.12.28 өдөр хэргүүдийг прокурорт шилжүүлсэн. Гэтэл 2023.02.09-ний өдөр Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөх шүүхэд “Удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай. 14 хоногийн хугацаагаар Сингапур улсад эмчилгээ хийх шаардлага байгаа учраас хилийн хоригийг цуцалж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан байдаг. Харамсалтай нь энэ хүсэлт Засгийн газрын итгэлжлэгдсэн төлөөлөгчид болох бидэнд мэдэгдэлгүйгээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс гурван тэрбум төгрөгийн барьцаатайгаар явуулсан байдаг. Өнөөдрийг хүртэл улсын хилээр орж ирээгүй.

 

Хоёрдугаарт, 2023 оны дөрөвдүгээр сард прокуророос хэргийг буцаагаад АТГ-т ирүүлсэн. Үндэслэл нь хэргийн гол яллагдагч Д.Эрдэнэбилэг Монголд байхгүй учраас хэргийг буцааж байна гэсэн. Шүүх, прокурор өөрсдөө гаргаж явуулаад хүн нь байхгүй гэдэг шалтгаанаар мөрдөн байцаалтад буцаасан. Энэ хэрэг хэзээ эргэж сэргэж, хэзээ шүүхээр шийдэгдэх вэ гэх нөхцөл байдал ойлгомжгүй байна.

 

Монгол Улстай ялтан шилжүүлэх гэрээгүй Сингапур улс руу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2.8 их наяд, “Цемент шохой” ХК 300 тэрбумын, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 4 их наяд төгрөгийн хохиролтой нийт 7 их наядын хохиролтой хэрэг дээр ГУРАВХАН тэрбум төгрөгийн барьцаа тавиад явчихсан. Үүнийг шүүхийн үйл ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй гэж эргэлзэж хардаж байгаа учраас гурван төрлийн хүсэлт гаргаж байна.

 

Нэгдүгээрт, энэ шийдвэрийг гаргасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүгчийг шалгах өгөх. Хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа шүүх дээр ийм шийдвэр гаргах боломжгүй байдаг. Жирийн хүнд маш хурдан баривчлаад, өвчтэй байхад хүртэл гадаад явуулдаггүй. Гэтэл улс орон даяар мэдэж байгаа ТӨК-тай холбоотой хэрэг дээрх ийм шийдвэр гарсан нь ашиг сонирхлын зөрчил үүссэн байна гэж хардаж байгаа учраас уг асуудлыг шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг АТГ-т газарт гаргаж байна.

 

Хоёрдугаарт, Энэ хэрэг ганц Д.Эрдэнэбилэгтэй холбоотой биш 21 иргэн 2 хуулийн этгээдтэй холбоотой хэрэг. Бусад 21 хүнийг бас хил гаргаад явуулчихсан юм биш биз дээ. Яагаад гэвэл Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд ямар ч мэдээлэл өгөөгүй. Үлдсэн Болор, Эрдэнэбат, Пүрэвтүвшин, Орхон, Шижир, Сугар, Батбаяр, Энхболд нарын хүмүүс хилээр гараад явсан эсэх мэдээллийг дэлгэрэнгүй өгөөч гэх хоёр дахь хүсэлтийг гаргаж байна.

 

Гуравдугаарт, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Цемент шохой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хохирол тасралтгүй өсөж байна. Төрд авснаас хойш нуун дарагдуулсан баримтууд гарч ирж байна” гэлээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.