
Эрдэнэт хотын 2010 оны мисс, цагдаагийн Сүлд чуулгын дуучин Э.Адъяасүрэн цахим орчинд идэвхитэй байдаг нэгэн билээ.
Урлаг, уран сайхан, гоо зүй, загварын өндөр мэдрэмжтэй түүнийг сонгодог урлагийн гоёлтой дүр төрхийг олон нийт мэддэг ч үндэсний хувцастай харж байгаагүй гэж хэлж болно.
Нүүр будалт, үс засалт, хувцаслалт гээд өөрийгөө бүхий л төрлөөр өөрчилж төрөл бүрийн look бүрдүүлж чаддаг түүний Монгол дээлтэй, Монголжин төрх дагагчийнх нь тоог эрс нэмсэн гэнэ шүү.
“Дөрвөн арвайт” брэндийн зохион бүтээсэн Говийн ноён хутагт Данзанравжаагийн дэргэд байсан ухаан төгс үзэсгэлэнт бүсгүй Дадишура дагиний төгс хувцаслалт түүнийг дэндүү үзэсгэлэнтэй Монголжин болгон харагдуулж байв.
Эрдэнэтийн мисс, дуучин бүсгүйн Монголжин төрхийг, энгийн үеийн гоёхон дүр төрхийг хамтдаа харцгаая.



