Нийтийн дууны ертөнцийг хагалган бутаргагч, эксээсээ өшөө авсан шиг авсан, салалтаараа өөрийнхөө pr-ийг хийгч гэх мэтээр багагүй хэл аманд өртдөг дуучин Э.Чулуунчимэг сүүлийн үед тун чиг нам гүмхэн амьдрах болжээ.
Хоёр дахь нөхөр Д.Цэрэнтогтохоосоо салсан нь ийнхүү чимээгүй амьдрах үндэслэл болсон гэнэ. Учир нь анхны нөхрөөсөө сүр дуулиантайгаар салж, “өшөө авч” байхдаа хоёр дахь нөхөртэйгээ эхлүүлсэн амьдрал нь амжилт ололгүйгээр салалтаар өндөрлөжээ.
Тодруулбал, хоёр дахь нөхөр нь мөрийтэй тоглож, ааш авир гаргадаг байсан нь дуучин бүсгүйг багагүй зовоосон гэнэ шүү.
Дараалсан олон салалтын шок дуучин бүсгүйд хүнд туссан, хоёр дахь нөхрийн өр шир гээд олон асуудал байгаа болохоор дуучин Э.Чулуунчимэг нэг хэсэгтээ нам гүм амьдарч, энд тэнд халтуур хийх нь зөв сонголт болсон гэнэ.