Реппер Gee-гийн гэр бүлийг хүмүүс их гоё эерэг гэр бүл гэж хардаг. Gee нь эхнэрээ хүүхэд байхад нь “Ах нь чамайг хүлээж байгаад эхнэрээ болгож авна аа” гэж хэлээд хэлсэн үгэндээ хүрч, өөрийнхөө хайртай охиныг ирээдүйн ханиараа сонгож байсан дурсамж түүхтэй. Тэрбээр эхнэрээ анх авч суухдаа баян тарган амьдруулна гэж амлаагүй, харин ийм хөөрхөн нүднээс чинь нулимс унагахгүй гэж л амласан. Эхнэрээ уйлахыг үзээд сууж байгаа эр хүн бол новш гэж хэлж байсан удаатай. Тэгвэл хоёр хүүхдийн аав ээж болцгоосон хосууд хөдөө гадаа аялж зугаалахаар төлөвлөж байгаа бололтой. Реппер Gee эхнэртэйгээ авахуулсан зургаа хийгээд “Ах нь чамайг хүлээж байгаад хөдөө аваад явна аа” гэж оруулсан нь олон хүнд таалагдаж, хүлээж байгаад эхнэрээ болгож авсан хүнд хүлээж байгаад аялалд гарахад хэцүү зүйл юу байх билээ гэсэн хошигнолыг хүмүүс их бичжээ.
1 сэтгэгдэл
yamar nice yum bee, Gee mundag zaluu yum bna, bayarlalaa. ta nart az jargal husye.