Жинжиймаа уран сайхны киноны алаг нүдэн охины дүрээр, мөн олон тайзны жүжгээр анх жүжигчин болох эхлэлээ тавьж байсан алаг нүдэн Д.Ганцэцэг өнөөдөр хийсэн уран бүтээл ихтэй учраас түүний нөр их хөдөлмөрийг нь төр засаг өндрөөр үнэлж, Гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг олгосон билээ.
Гавьяат бүсгүйн хувийн амьдрал тийм ч дардан байгаагүй, ханилсан ханиа алдсан тэрбээр хангай шиг уул шиг нөмөртэй ханхар хоёр сайхан хүүтэй билээ. Тэгвэл том хүүг Хангайх нь төрсөн өдөр өчигдөр тохиожээ. Жүжигчин Ганаа “Ээж болсон өдөр минь. Ухаантай, сайхан сэтгэлтэй ААВ, ЭЭЖ хоёрынхоо хамаг л сайхан чанарыг нь нийлүүлээд авчихсан сайхан хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Гэрэлтэж яваарай” гэж чин сэтгэлийн үгээ илэрхийлжээ.

