Гандантэгчэнлин хийдийн ламхай бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудал ил болоод байгаа.
Энэ асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дага Б.Батзориг мэдээлэл өглөө.
Тэрээр” Одоогийн байдлаар шүүх шинжилгээний ерөнхий газраас хохирогч гэх нэр бүхий 3 хүүхдийн шинжилгээний дүгнэлт гарсан байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явж байна, мөн цагдаагийн байгууллагын хүүхдийн мэргэжилтнүүд энэ асуудлыг өнөөдрийг хүртэл хүүхэд хамгааллын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Жишээлбэл хүсэлт гаргасан шаардлагатай хүүхдийг түр хамгаалах байранд байршуулах зэрэг ажлууд хийгдэж байна.
Шинжилгээний дүгнэлтийг прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө. Одоогийн байдлаар 7 хүүхдийг шинжилгээнд хамруулаад байна” гэлээ.