“Увертюра” хамтлаг байгуулагдаад 13 жил болсон, тогтвортой поп опера хамтлагийн нэг. Хамтлагийн гишүүдийн хувийн амьдрал нь ч уран бүтээл шигээ тогтвор суурьшилтай байдаг, соёлтой залуус. Тус хамтлагийн дуучин А.Шинэбаяр нь мэргэжил нэгт дуурийн дуучин бүсгүй Э.Адьяасүрэнтэй гэрлэж, хоёр хүүхдийн аав ээж болцгоожээ.
А.Шинэбаярын эхнэр Э.Адъяасүрэн ЦЕГ-ын Сүлд чуулгын дуучин. Мөн Дуурийн театрт ажиллаж, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад тоглосон сайхан бүсгүй. Оюутан байхдаа загвар өмсөж явсан нуруу, царай зүс төгс үзэсгэлэнт бүсгүй. Тэгвэл үзэсгэлэнт төгс бүсгүйн төрсөн өдөр хоёр хоногийн өмнө тохиож, найзуудтайгаа нижгэр тэмдэглэжээ. Дуучин бүсгүйн хувьд хоёр жилийн өмнө ээжийгээ алдсан бөгөөд өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө ээжийг нь төрүүлж өсгөсөн хайртай эмээдээ цэцгийн баглаатай очиж байсан бол өнөө жил өөрөө цэцгийн баглаа авч, нас нэмсэний баяраараа назгай авч баярлажээ.