Нийслэл хот хурдны галт тэрэгтэй болж түгжрэлийг бууруулна гэж ярьсаны хэдэн жилийн ой болж байна вэ. Хурдны галт тэрэгтэй биш харин хаа сайгүй унаад явж болох цэнхэр өнгийн скүүтэр олонтой болжээ. Хүн бүр энэхүү скүүтэрийг унадаг болов унаж сурахаар оролддог болов. Энэ нь түгжирч зогссоноос хавь илүү, хурдан явна, зардал бага гэж хүмүүс хардаг болов. Хүн бүр л скүүтэр унаж, ажлаа амжуулж явна. Урлагийнхан ч дөрвөн дугуйтай унаа биш скүүтэр унаж ажлаа амжуулдаг болсон бололтой. Гитарчин, продюсер Өөжгий буюу Өлзий-Орших скүүтэр уначихсан “Энэ чинь гоё л юм байна” хэмээн салхи татуулан давхиж явна.