Монголын үндэсний бөхийн ертөнцөд, ирмэг зоригт, эрс шулуун хүчит, халуун залуу бөх цойлж, давж, дэвэн дүүлж хорь гаруйхан настай улсын харцага, зоригт дайчин, эгэл даруухан тэр бол Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спортын хороо, “Хос түрүү” ХХК, “Атар трейд” ХХК, “Таван Хан” дэвжээний бөх, улсын харцага Баярсайханы Орхонбаяр.
Тэрээр (1998 оны 7-р сарын 1-нд төрсөн) өнөөдөр түүний 26 насны төрсөн өдөр тохиож байна.
Боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” Атар трейд, Өсөх зоос компанийн бөх. Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол хүртжээ. Түүний амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй 8-хан бөх давтсан юм.
Б.Орхонбаяр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болов. Тэрбээр 2020 оны улсын наадамд барилдахдаа 6-гийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Улмаар Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул 2021 онд түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм.
Тэрбээр 2022 оны Улсын Их баяр наадмаар Ц.Содномдорж арслангаар 7 давж Улсын заан, Улсын заан Б.Бат-Өлзийгөөр 8 давж Улсын гарьд, Улсын даян аварга Н.Батсууриар 9 давж Улсын арслан цол хүртсэн билээ.