Нийтийн дуучдын дунд хосууд цөөнгүй бий. Тэдний нэг нь Аархал дууны автор Э.Төрмандах, түүний гэргий О.Гансувд хоёр юм. Сүүлийн үед нэг нэгээрээ уран бүтээл хийж байгаа харагдана. Дуучин О.Гансувд “Миний сайхан найзууд” дууны клип дээрээ нэлээд оворжиж бүдүүрсэн харагдах нь түүнийг хөл хүнд гэдгийг нотлох шиг. Мөн анги хамт олны уулзалт зугаалга дээр очиж ая дуугаа өргөж яваа дуучин бүсгүйг жирэмсэн юм байна гэж харж, ярьж эхэлжээ. Харин дуучин бүсгүй “Би жирэмсэн бишээ хүмүүсээ. Зүгээр их л хоол идчихсан юмаа, олон хүмүүс асууж байна” гэж цахим хуудсандаа бичихэд дор нь нөхөр Э.Төрмандах нь батлаад “Битгий худлаа яриад бай” гэжээ. Ийнхүү хоёр охин, нэг хүүтэй дуучид маань удахгүй одонгийн хүүхдээ өлгийдөж авах нь ээ.