Төрийн их баяр наадам болоход төө хүрэхгүй зай үлджээ. Баяр наадмын бэлтгэл ажил жигдэрч, бараг дуусч байгаа бололтой. Түүхтэй төрийн их баяр наадмын нээлт хаалтыг найруулж хийх уран бүтээлчдийн багт дуучин Э.Ганболор орсон ажиллаж байгаа ажээ. Тэрбээр “Наадмын нээлтийг зохион байгуулах багт орсон нь нэр төрийн хэрэг байлаа.
Хувийн хэвшил & төрийн болон мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагаа, 1500+ бүх үеийн төлөөлөлд итгэл үзүүлсэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо ( Монгол Улсын Засгийн газар, Сайнбуянгийн Амарсайхан Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл, Нийслэлийн мэдээ, Долгорсүрэнгийн Сумъяабазар, Соёлын яам), ҮИБН-н Урлаг, соёлын салбар хороо (Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority)- нд баярлалаа. Бид хичээн ажиллах болно” гэжээ.