“Овжин охид” уран сайхны киноны Сампил дүрээр олны танил болсон жүжигчин Ц.Ганзориг өнөөдөр өөрийн гэсэн өнгө төрхтэй, авьяас чадвартай нэр хүндтэй жүжигчин болтлоо “томорсон” байгаа билээ. Харин түүний охин Нарангарав аавынхаа мэргэжлийг өвлөж, уран бүтээлч буюу жүжигчин болохоор зам мөр шулууджээ. Одоогоор киноны арын албанд ажиллаж байгаа охиндоо аав нь амжилт хүсэж “Сайн жүжигчин болъё гэвэл киноны арын албанаас л эхлэнэ дээ. Охиндоо амжилт хүсье” гэжээ. Аавынхаа шийрийг хатааж мэдэх авьяаслаг охинд уран бүтээлийн амжилт хүсье ээ.