Үндэсний хувцсаараа гоёх монгол наадам айсуй. Нэг үеэ бодвол монголчууд үндэсний их баяр наадмаар үндэсний дээл хувцасаараа гоёх дуртай болсон.
Тэр дундаа охид бүсгүйчүүд маань энгийн тэрлэг, нимгэн дээлнүүдийг голдуу өмсөх болжээ. Энгийн монгол дан дээл энэ жилийн гоёлын загварыг мөн ноёрхож байгаа бололтой. Өнгөний хувьд зуны дэлгэр цаг наадам гэдэг утгаараа гэгээлэг өнгийг түлхүү сонгодог талаар хувцас захиалгын салонууд хэлдэг. Тэгвэл энэ жил олныг хошууруулаад байгаа эрэлттэй залуу жүжигчдийн гангараа ямар байхыг сонирхоцгооё.