МАН дотроо хамгийн муу санаатай, увс зантай түшээ бол сайд Ч.Хүрэлбаатар юм. Хүнд баймгүй өс санадаг гэдгээрээ алдартай нэгэн бололтой. Төрийн хүнд баймгүй увайгүй явдал гаргасныг АСУ.МН сайтын сэтгүүлч бичжээ. Тэрбээр “Сайд Ч.Хүрэлбаатар шүд зуудгаараа алдартай нь ҮНЭН юм байна БНХАУ-д болсон айлчлалын том арга хэмжээ болох Welcome to mongolia дээр сайд нартайгаа таарав. Монгол хүний ёсоор гар барьж, хүний нутагт мэнд мэдэв. Энэ үед сайд Ч.Хүрэлбаатар хойно зогсож байхаар нь насыг нь хүндлээд инээж очоод “Сайн байна уу. Сайн явж байна уу. Ажил үйлс нь бүтэмжтэй юу гэв.
Гэтэл өөдөөс муухай харж, илт дургүйгээ биеийн хэлэмжээрээ илэрхийлж “Мэдэхгүй. Ойлгосонгүй” гэж мөрөө хавчаад үл тоосон байдал гаргахыг хараад инээд хүрээд л өнгөрсөн дөө. Сайд Монгол хэл ойлгохоо байтлаа Хятадуудтай ойр байгаа юм уу? Эсвэл би Хятдаар мэндлэв үү. Намайг тоох албагүй. Тоогдоод байх ч шаардлага алга.
Гэхдээ Төрийн сайд хүн байж зохимжгүй үйлдэл гаргаж байх юм даа. Ямар тоглоомонд хожигдсон 10 жилийн хүүхэд биш дээ” гэж цахим хуудсандаа бичжээ.
Тодруулбал, дээрх сайтын сэтгүүлч Ч.Хүрэлбаатарын таагүй бичлэгийг шууд дамжуулсан нь үнэн. Тэд энэ явдлаас хойш Ерөнхий сайдын айлчлалаар Бээжинд тааралдсан юм байна. Энэ үеэр Ч.Хүрэлбаатар сайд төрийн хүнд баймааргүй үйлдэл гарсан байна. Сайдын энэ үйлдэл эмэгтэй хүмүүсийн гаргах үйдлээс ч долоон дор санагджээ. Төр төлөөлж, салбар удирдаж байгаа сайд хүн ийм өчүүхэн бодолтой, шүд зуусан байдалтай байж боломгүй юм. Эргээд уулзах нүүр гэж бий дээ, сайдаа.