“Exclusive” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг цэрэг цагдаа нарт 500ш комбензон тараана.
Тэрээр “Би юм нь илүүдээд ҮНЭГҮЙ тараадаггүй… Төрд ажилладаг жирийн албан хаагчид ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦЭРЭГ, ЦАГДАА нар ямар нөхцөлд ямар хувцас хэрэглэлтэй ажиллаж байгааг хараад ДУУГҮЙ өнгөрч чадахгүй болохоор тэвчсэнгүй. 500ш халдвараас хамгаалах КОМБЕНЗОН, гутлын хамгаалалт ОБЕГ-т хүргүүлье. Нэг албан хаагчийн ард бүхэл бүтэн ГЭР БҮЛ халуун амьдрал байдаг учраас НЯН БАКТЕРИар хайртай хүмүүсээ эрсдэлд оруулж болохгүй” гэлээ.