Шүүхийн танхимд “Би мөрийтэй тоглодоггүй” хэмээн хээв нэг хэлж зогссон “Бэрэн” группын эзэн Б.Мөнхтөр шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасах мөн 37 сая төгрөгөөр торгох ял авсан.
Уг ял нь түүнийг баярын мишээл тодруулж, охинтойгоо тэврэлдэн сэтгэл хөдлөлөө ил гаргахад хүргэснийг папараци дурандаа онцлон буулгалаа.
Сануулахад, “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөр нь Макаогийн казинод өөрийн нэр дээрх данснаас 130 гаруй сая төгрөгийн зарлага гарсан нь Хөгжлийн банкны сонсголын үеэр нотлогдсон юм.