Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой баярыг тохиолдуулан Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Дуучин Сэрчмаа “Би явлаа”, “Эрх саран”, “Надад итгээч”, “Ангир ижий”, “Үүрд минийх гэж амлаач”, “Чиний бодолд би байгаасай”, “Сэтгэл буруугүй”, “Чамдаа зориулья”, Чи ойлго”, Шинэ жил ирлээ”, “Гэнэт ирсэн чи”, “Зүрхний эрэл”, “Сэтгэлийн драм”, “Хайрын цас минь”, “Бүхнийг чамдаа үлдээе” зэрэг уран бүтээлээрээ олноо танигдсан. Тэгвэл тэрээр төрийн дээд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа.