Үргэлжилсэн борооны улмаас Туул голын нөхцөл байдал эрсдэлтэй хэвээр байна. Иймд хотын дарга Д.Сумъяабазар далан босгож хамгаалж байна.
Энэ үеэрээ өөрийн биеэр ирж ажиллаж байна. Тэрбээр “Газар дээр нь ирж харахад усны түвшин маш эрсдэлтэй болжээ. Туул Улаанбаатар орчимдоо 18 цагт 16 цагийнхаас 5 см ээр, нэмэгдсэн байсан бол 20 цагт дахин 6 см ээр нэмэгдсэн байна. Өнгө нь хувираад Тэрэлжийн үер орж ир байгаа шинжтэй байна гэсэн мэдээ байна. Туулын түвшин 288 см буюу үерийн аюултай түвшнээс 28 см өндөр байна” хэмээн мэдээлжээ. Мөн “Оршин суугчид, ААН-үүд их хэмжээний хохирол амссан. Сэргээн босголтын дараа хохирлоо бодитоор үнэлээд, дүүргийнхээ онцгой комисст өгөх хэрэгтэй” гэжээ.